card

XGMA

XGMA корпораци нь 1951 онд анх үүсгэн байгуулагдаж 1956 онд Хятадын зах зээлд анх удаа дугуйт ачигч үйлдвэрлэсэн.

1988 оноос эхлэн жил бүр XGMA нь Хятадын шилдэг 500 компаний нэгээр, мөн улсын өмчийн шилдэг компаниар тогтмол шалгарсан амжилттай. XGMA нь Уул уурхай, Барилга, Зам тээвэр, болон хүнд машин механизмын зах зээлд Хятадад тэргүүлэх компаниудын нэг юм.

XGMA нь хэрэглэгчдэд улам ойр хүрэхийн тулд Хятадад 30 гаруй төлөөлөгчийн газар, 300 орчим гэрээт борлуулагчийн газар 200 гаруй засвар үйлчилгээний төв байгуулан хэрэглэгчдийн таашаалд нийцүүлэн ажиллаж байна. XIAMEN хотын XGMA корпорацийн үйл ажиллагааны үндсэн чиглэл нь өөрийн бүтээгдэхүүнийг гадаадад экспортлон борлуулах бодлогыг баримталдаг. XGMA-ийн гол брэнд нь ДУГУЙТ АЧИГЧ бөгөөд мод хавчих, хажуу тийшээ буулгах, өндрөөс буулгах зэрэг олон төрлийн ажил хийхэд тусгайлан зориулагдсан бүтээмж сайтай учир давуу талтай. “Гидрийн  системээр ажилладаг” ЭКСКАВАТОР, ЗАМЫН ИНДҮҮ, АВТО ГРЕЙДЭР, ХОГНЫ МАШИН, СЭРЭЭТ АЧИГЧ, зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. XGMA нь Дундад Ази, ОХУ, Африк тив, Өмнөд америкт бүтээгдэхүүн нийлүүлж байна. XGMA-ийн бүтээгдэхүүнийг Хятадын арми болон Олон улсын энхийг сахиулах ажиллагаанд өргөн хэрэглэж байна.

LAIGONG

Лаигонг компани нь 1953 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа улсын машин механизмын үйлдвэр юм. Энэхүү үйлдвэр нь энэ хугацаандаа машин механизмын загвар гаргах болон үйлдвэрлэх тал дээр арвин туршлага хуримтлуулсанаараа Хятадын номер 1 бага оврын машин механизм үйлдвэрлэгч болсон бөгөөд олон төрлийн үндэсний ба олон улсын ISO9001, 2008 оны олон улсын чанарын шаардлагын сертификатыг хүртсэн.

Ковш, экскаватор, бетон зуурагч машин, мини өөрөө буулгагч гэх мэт бүтээгдэхүүнүүдээ Африк, Өмнөд-Америк, Дундад-Ази болон Зүүн-Өмнөд-Ази-руу экспортолдог.

Бүтээгдэхүүнүүдын давуу талууд:

  • Өрсөлдөхүйц хямд үнэ
  • Хурдан хүргэлт
  • Түлш бодон масло бага зарцуулалт
  • Байгальд ээлтэй
  • Засварлахад хялбар

Лаигонгын бүтээгдэхүүнүүд:

  1. Ковш
  2. Экскаватор
  3. Бетон зуурагч машин
  4. Мини өөрөө буулгагч

FOTON LOVOL

FOTON LOVOL INTERNATIONAL HEAVY INDUSTRY CO.,LTD нь орчин үеийн технологиор хөдөө аж ахуйн, барилга бүтээн байгуулалтын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг өөрийн бизнесийн өргөн цар хүрээтэй компани юм.

Тус байгууллага нь 1000 гаруй албан хаагчтай ба засварын хөрөнгө нь нийт 6 тэрбум юань-д хүрдэг. ‘’Хятадын топ 500 бренд’’ын 64 дүгээр байранд мөн дотоодын нийт Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний 1-р байраар тодорсон байна. Мөн тус үйлдвэр нь “Үндэсний өндөр технологид хүрэх түлхүүр”,”Өндөр түвшний судалгааны төв”-өөр өргөмжлөгдөж мөн“Улсын сертиôикаттай технологийн төв”-өөр өргөмжлөгдөөд зогсохгүй тус үйлдвэрийн бүтээгдэхүүнүүд “Хятад улсын топ брэнд”,“Хятадын чанараар танигдсан бүтээгдэхүүн” болон”Хятадын зах зээлд хамгийн гүйлгээтэй бараа” зэргээр өргөмжлөгдсөн юм.

Тус компанийн бүтээгдэхүүн нь ISO9001, EC, EPA, GOST шалгууруудын шаардлагыг хангаснаар Европ, Америк болон Оросын зах зээлд нэвтрэх эрхтэй болсон юм. Тус үйлдвэрийн бүтээгдэхүүн нь дэлхий даяар хэрэглэгч нартаа хүлээн зөвшөөрөгдсөнөөр барахгүй Европ, Америкийг оролцуулаад дэлхийн 118 оронд борлуулалт хийх болсон юм.

NORTH BENZ

Бугат хотын Норд Бенз хүнд машин механизмын үйлдвэр нь Хятад улсын дотоодын топ үйлдвэр юм. Хангалттай түүхий эд шинэ үеийн дэвшилтэт технологиор 8-25 метр тонны даац бүхий ачааны авто машин, 30-60 метр тонны даац бүхий чирэгч толгойг үйлдвэрлэдэг. Тус үйлдвэрийн техникийн төрлүүд нь 4×2, 4×4, 6×2, 6×4, 6×6, 8×4, 8×8, 10×10 ба Германы Бенз, Детз мотор болон дотоодын Вэйчай, Юүчай мотортойгоор үйлдвэрлэдэг.

Тус үйлдвэрийн моторын хүчин чадал нь 240-480 морины хүчин чадалтай ба захиалагч нарын сонирхолд тааруулж үйлдвэрлэнэ. Тус үйлдвэрийн ерөнхий угсралт, тэнхлэг угсралт, дамжуулах ангийн угсралт, кабин болон бусад бүрхүүл хэсгийн угсралт, арам цутгалт, өнгө будалт болон техникийн сорилтыг Германы Бенз үйлдвэрийн чанарын дагуу хийдэг Хятадын цорын ганц үйлдвэр юм.

Тус үйлдвэрийн техникийн чанар нь олонд танигдаж экспортлогдсон бүтээгдэхүүнүүд нь үндэсний аюулгүй байдал, нисэх хүчин, шуудангийн үйлчилгээ, төмөр зам, хурдны зам, далайн боомт, Шатахуун түгээлт, химийн бодисын түгээлт, ус ба тогны шугам, ой мод, гал сөнөөгч, Банк ба энхийг сахиулах хүчинд амжилттай ажиллаж байгаа. Норд бензийн бүтээгдэхүүнүүд нь Ирак, Этиоп, Нигер, Түркменстан, Казакстан, Өмнөд Африк, Сир, Монгол зэрэг орнуудад худалдаалагдаж байна.

SINOTRUK

Sinotruk үйлдвэр 1960 оноос эхлэн цэргийн болон иргэний зориулалтайгаар хүнд машин үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд БНХАУ-н анхны хүнд машины үйлдвэр юм.

Тус үйлдвэрийн зорилго нь Дэлхийд алдартай хүнд даацын ачааны автомашин үйлдвэрлэгч болж хэрэглэгчхүрдийг тохилог, аюулгүй, ажлын бүтээмж өндөр, байгаль орчинд хор хөнөөл багатай, түлш хэмнэдэг тээврийн хэрэгслээр хангах явдал юм.
Байнгын судалгаа шинжилгээ, шинэчлэлийг олон жил хийсний үр дүнд өөрийн гэсэн дэлхийн зах зээлийн сүлжээ, брэнд бүтээгдэхүүн, технологийн давуу талуудтай болсон. Тус үйлдвэр нь олон арван шагнал хүртэж байсан бөгөөд заримаас нь дурьдвал БНХАУ-н Үндэсний хөгжил, шинэчлэлтийн комисс ба Худалдааны яамнаас Экспортод гаргах иж бүрэн ачааны автомашины үндэсний үйлдвэр, БНХАУ-н шилдэг 10 брэнд бүтээгдэхүүнээр шалгарч байсан.

Sinotruk үйлдвэр нь цувралаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд та бидэнд чанар, ажлын бүтээмжээрээ аль хэдийн танигдсан Howo, Sitaier, Sitaiеr King гэх мэт цувралуудыг үйлдвэрлэдэг. Тус үйлдвэр нь БНХАУ-н Оюуны өмчийн газарт 2000 гаруй автомашины загвар бүртгүүлсэн.

Өнөөдрийн байдлаар тус үйлдвэрийн хүнд автомашинуудыг Уул уурхай, Барилга, Зам гүүр, Дэд бүтэц, Тээвэр зуучлал, Болд ган, Химийн үйлдвэрүүдэд өргөн ашиглаж байна.

Sinotruk үйлдвэр нь бусад дотоодын үйлдвэрлэгчдээс ялгарах гол давуу талуудын нэг нь бол өөрсдөө бүх сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэж өөрсдөө угсардаг. Ингэснээр бүтээгдэхүүний чанар сайжирч өндөр үзүүлэлтэй байдаг. Дэлхийн хямралын эдийн засгийн үе болох 2009 онд 125.000 ширхэг хүнд авто машин борлуулсан нь тус үйлдвэрт итгэх харилцагчидын итгэлийг харуулж байна.

Дэлхийн 30 гаруй улсад өөрийн албан ёсны борлуулагчтай бөгөөд гадаад улсад 3 томоохон үйлдвэр барихаар төлөвлөж байна. Тус үйлдвэрийн зорилго нь дэлхийд алдартай хүнд даацын ачааны автомашин үйлдвэрлэдэг компани болох юм. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд 4 төрлийн стратегйн бодлого хэрэгжүүлж байгаа. Эдгээр нь олон улсын даяарчлал, технологийг сайжруулах өндөр чанартай бага зардалтай бүтээгдэхүүн зах зээл, хөрөнгө, механизм, брэнд бүтээгдхүүн үйлдвэрлэх, өөрийгөө шинэчлэх чадалтай дэлхийн зах зээлд хүчтэй өрсөлдөгч байх чадвартай олон улсын тогтвортой хөгжлийн байгууллага бий болгох явдал юм.