card

Засвар үйлчилгээ

Бид өөрсдийн орчин үеийн оношлогоо, засварын тоног төхөөрөмжтэй “Өлзий” засварын төвтэй бөгөөд авто машин эзэмшигчдийнхээ ажлыг хөнгөвчлөх, захиалсан сэлбэгийг хөнгөлөлттэй үнээр тавьж өгөх, сэлбэгийг технологийн дагуу угсарч найдвартай байдлыг хангах үүднээс авто засварын I, II төвийг байгуулсан. Энэхүү засварын төвд Япон, Хятад, Вьетнам улсад мэргэжил дээшлүүлсэн инженер техникийн ажилчид танд үйлчлэхэд үргэлж баяртай байх болно. Манай бараа бүтээгдэхүүн нь хүйтний нөхцөл болон бартаат замд тохирсон бат бөх рамтай, эдийн засгийн хэмнэлттэй олон улсад төдийгүй манай орны нөхцөлд ашиглагдаж хэрэглэгчдийн итгэлийг хүлээгээд байгаа билээ. Тиймээс бид үйлдвэрлэгчээс олгосон баталгаанд үндэслэж бараа бүтээгдэхүүндээ чанарын баталгааг олгож борлуулдаг бөгөөд гэрээ байгуулсанаар тогтмол хуваарийн дагуу оношлогоо, засвар үйлчилгээ хийгдэх ба засвар үйлчилгээний гарын авлагад заагдсан техник үйлчилгээний давтамжийн дагуу техникт хийгдэх засвар үйлчилгээг мэргэжлийн баг хамт олон танд хийж үйлчилнэ. Урьдчилан сэргийлэх энэхүү засвар үйлчилгээ нь машин техникүүдэд гардаг ижил төрлийн эвдрэл гэмтлүүдийг багасгаж, техникийн бүтээмжийг хэвийн хэмжээнд байлган засварын зардлыг багасгадаг. Бид стандарт горимын дагуу ашиглах үед үйлдвэрлэгчийн үйлдвэрлэлийн алдааны эрсдэлд 1 жилийн баталгааг олгодог.Харилцагчиддаа ажиллуулах аргачлалыг зааж, операторчинг 2 хоног дагалдангаар сургадаг бөгөөд зөвлөгөө өгч байнгын холбоотой ажилладаг. Үйлдвэрлэлийн буруугаас шалтгаалсан гэмтэлийг үнэ төлбөргүй засан сольж үйлчилдэг.

Засвар үйлчилгээ