ВАКЦИНЫ БҮРЭН ТУНГАА ХИЙЛГЭСЭН БОЛ БУСДАД ХАЛДВАР ТАРААХ ЭРСДЭЛТЭЙ ЮУ?
Вакцины бүрэн тунд хамрагдсан хүмүүсийг Ковид-19 өвчнөөс хамгаалж буйг клиник туршилтуудаар тогтоосон. Гэвч вакцин хийлгэсэн ч халдвар авсан цөөн тохиолдлууд гарсаар байна. Тухайлбал, дөрөвдүгээр сарын 15-ны өдөр гарсан мэдээллээр АНУ-д вакцины бүрэн тундаа хамрагдсан 5800 хүн халдвар авсан гэж мэдээлжээ.
Монгол Улсад дөрөвдүгээр сарын 28-ны байдлаар вакциндаа бүрэн хамрагдсан 80, эхний тунгаа хийлгэсэн 6000 гаруй хүн халдвар авсан гэж ХӨСҮТ-өөс мэдээлсэн. Вакцинаа бүрэн хийлгэсэн хүн амны хаалтаа авах болоогүй бөгөөд өөрөө халдвар авахгүй байж болох ч бусдад халдвар дамжуулагч болох эрсдэлтэйг анхааруулсан юм.
ВАКЦИНЫ БҮРЭН ТУНД ХАМРАГДСАН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ДАРААХ САЙТААС АВНА
Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан хүмүүс вакцины гэрчилгээгээ https://vis.health.gov.mn/ сайт болон https://e-mongolia.mn/ сайтад нэвтрэн орж авна.
Хэрэв таны мэдээлэл ямар нэгэн алдаатай шивэгдсэн болон вакцинд хамрагдсан мэдээлэл нь ороогүй тохиолдолд харьяа дүүргийн тандалтын албанд холбогдож мэдээллээ засуулах боломжтой хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.